Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 24 компанийн нийт 41,250 ширхэг үнэт цаас арилжигджээ Өнөөдөр нийт 83 хэлцэл хийгдэж 18,030,258.29 төгрөгийн гүйлгээ хийгдсэн аж. Энэ өдөр А самбарт 16 компанийн нийт 32,178 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 10,996,583 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол, Б самбарт 8 компанийн нийт 9,072 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 7,033,675.29 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Топ-20 индексийн тухайд өнөөдөр өсөлттэй гарсан байна. Тус индексийн өнөөдрийн хаалтын дүн 16,601.81 төгрөг. Энэ нь өмнөх өдрийн хаалтаас дариу 19.55 төгрөгөөр буюу 0.12 хувиаар өссөн үзүүлэлт юм.