Италийн хамгийн том банк ЮниКредит 14 тэрбум евро буюу 19 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллаж, үүнээс үүдэн 8500 ажилчнаа халахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн 2018 он хүртэл нийт ажилчдынхаа 6 хувь орчмыг орон тооны цомхтголоор халах төлөвлөгөөтэй байгаа аж
Гэсэн хэдий ч Европын төв банкны хамгийн сүүлд Европын 128 томоохон банкинд хийсэн шалгалтаар тус банкыг хөрөнгөө өсгөх шаардлагагүй гэж дүгнэсний дараагаар ЮниКредийн үнэт цаасны ханш бараг 6 хувиар өссөн байна.
ЮниКредийн эрхлэгч Федерико Гиззони “Энэ группыг би хүрд эргүүлж чадна гэж итгэж байна” гэж хэлжээ. Мөн тэрээр "өнгөрсөн хэдэн жилд бид алдагдалтай ажилласан нь үнэн ч үүнийг ганц жилийн дотор нөхөх болно” гэсэн байна.