Канадын Торонто хотноо болсон хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр Уул уурхайн яамнаас Торонтогийн хөрөнгийн биржтэй Эрдэс баялгийн бирж байгуулах ажлын хүрээнд хамтран ажиллахаар гэрээ байгуулжээ.
Чуулганы үеэр Торонто хотын хөрөнгийн биржийн тэргүүн дэд ерөнхийлөгч Унгад Чадда, Монголын Уул уурхайн сайд Д.Ганхуягийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг эрдэс баялгийн бирж байгуулах асуудлаар ярилцжээ. Торонтогийн хөрөнгийн бирж азийн мөнгөн урсгалыг Монголоор дамжуулах зорилготой Эрдэс баялгийн бирж байгуулах ажилд техникийн туслалцаа үзүүлэхээс гадна хүний нөөц бэлтгэхэд хамтран ажиллахаа мэдэгдсэн байна. Түүнчлэн Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниудад Торонтогийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалахад нь дэмжлэг үзүүлнэ гэж биржийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Унгад Чадда онцолжээ. Өнөөдрийн байдлаар Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 15 компани манай улсад үйл ажиллагаа явуулж буй юм.

Сэтгэгдэл (1)