“MONGOLIA MINERAL EXPLORATION ROUNDUP-2014” чуулга уулзалт энэ сарын энэ САРЫН 20-23-ны хооронд болох юм. Чуулга уулзалт нь Монголын геологи, эрдэс баялгийн салбарт тулгамдаж байгаа асуудал, шинжлэх ухааны онол-практик болон судалгаа шинжилгээний арга аргачлал, геологийн судалгааны ажлын мэдээллээ харилцан солилцож, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн улмаар төрийн бодлогод салбарын онцлогыг таниулах, санал бодлоо нэгтгэх зорилготой ажээ.
Чуулга үүлзэлтийн үеэр геологчдод зориулсан “Геологийн зураглалын аргачлал”, “Ашигт малтмлын хайгуулд структур геологийн арга хэрэглэх нь” сэдэвт сургалт мөн явагдах юм байна. Сургалт бүрт 40-50 хүн хамрагдах ажээ.