Монголын хөдөө аж ахуйн бирж өчигдөр цагаан өнгийн угаасан хонины үргэлж ноос болон цайвар өнгийн ямааны завод ноос гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүн арилжжээ. Нийт 1,066,800,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Тухайлбал хонины үргэлж ноос нэг бүр нь 200 мянган төгрөгийн үнээр нийт 5226 богцыг арилжсан байна. Ингэснээр энэ арилжааны гүйлгээний үнийн дүн дангаараа 1,053,200,000 төгрөг болжээ. Харин ямааны завод ноос нэг бүр нь 170 мянган төгрөгийн үнэтэйгээр нийт 80 богцыг арилжиж 13,600,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Сэтгэгдэл (2)