Хөрөнгийн биржийн арилжааг сурагчид нээжээ
Монголын банкны холбоо “Дэлхийн мөнгөний 7 хоног” хөдөлгөөнд нэгдэж хүүхэд залуусын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлж, эдийн засгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхэд бүр санхүүч” уриан дор санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, гүйцэтгэх үүрэг, давуу талуудтай танилцах аяныг 2014 оны 3 дугаар сарын 10-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулж буй юм.
Тус аяныг Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4676 дах удаагийн үнэт цаасны арилжаа эхлүүлэх “Цан”-г сурагчдын төлөөлөл болж ирсэн “Сант” бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчид цохисноор эхлүүлжээ.
Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа, үнэт цаасны тухай ойлголт болон үнэт цаасны арилжаа хэрхэн хийгддэг талаар хүрэлцэн ирсэн сурагчдад мэдээлэл өгч, тэдний тавьсан асуултад зохих хариулт өгч, харилцан ярилцаж сурагчдын санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлсэн байна.