Хоёрдугаар сарын инфляци түвшин хэд байсныг дүгнэжээ. Улсын хэмжээнд инфляцийн түвшин өнгөрсөн сард 0.9 хувьтай байжээ. Харин нэгдүгээр сард 1.7 хувь байсан бол инфляци оны эхнээс нийт 2.7 хувиар өссөн байна.
Харин Улаанбаатар хотын хувьд өнгөрсөн хоёрдугаар сарын инфляци 1.0 хувьтай байсан аж. Мөн л оны эхнээс тооцож үзвэл инфляци 2.7 хувийн өсөлттэй байна. Суурь инфляци жилийн 13.1 хувь байна гэж Монголбанк мэдээллээ. Энэ тоо нэгдүгээр сард 12.6 хувь байсан юм