Өчигдөр Монголбанк гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулжээ. Дуудлага худалдаагаар банкууд 29 сая ам.доллар, 26.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна. Монголбанк 1778.00 төгрөгийн хаалтын ханшаар 5.6 сая ам.доллар, 289.55 төгрөгийн хаалтын ханшаар 4.0 сая юань худалдсан аж.
2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 36.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 36.5 сая ам.доллар нийлүүлэв.