Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан үнэт цаасны тухайд “Женко тур бюро” компанийн хувьцаа 12698 ширхэг арилжигдаж тоо ширхэгийн хувьд хамгийн олон тоогоор арилжигдсан үнэт цаас байлаа. Энэ арилжааны дүнд нийт 1,142,820 төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь гүйлгээний үнийн дүнгээр авч үзвэл тавдугаарт орох үзүүлэлт юм.
Харин үнийн дүнгээр авч үзвэл “Улаанбаатар зочид буудал”-ын үнэт цаас хэдийгээр 54 ширхэг арилжигдсан ч нийт гүйлгээний дүн 5,940,000 төгрөг хүрсэн байна.