Өнөөдрийн арилжаагаар хамгийн их бууралттай үнэт цаас Б самбарт арилжигдсан “Хасу Мандал” компанийн хувьцаа байлаа. Өмнөх өдрийн арилжааны хаалтын ханш 3400 төгрөг байсан тус компанийн үнэт цаасны өнөөдрийн хаалтын ханш 3300 төгрөг болсон байна. Энэ 100 төгрөгийн бууралт нь тус үнэт цаас нэг бүр нь 2.94 хувиар буурсан илтгэж байгаа юм.
Мөн “Таван толгой” 1.83 хувь, “Багануур” 0.44 хувиар тус, тус буурчээ.