Шинэ долоо хоногийн эхний өдөр Монголын хөрөнгийн бирж дээр 16 компанийн нийт 16956 ширхэг үнэт цаас арилжигдлаа. 61 хэлцэл хийгдэж нийт гүйлгээний үнийн дүн 16,535,610 төгрөг болжээ. Энэ өдөр А самбарт 12 компанийн нийт 15,099 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 11,607,900 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол Б самбарт 4 компанийн нийт 1,757 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 4,927,710 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Топ-20 индекст гарсан өөрчлөлтийн хувьд ногоон өнгөөр шинэ долоо хоногийг угтлаа. Өнөөдөр Топ-20 индекс 16608.03 төгрөг байна. Энэ нь өмнөх арилжааны хаалтын дүнгээс 30.91 төгрөгөөр буюу 0.19 хувиар өссөн үзүүлэлт юм.