Японы эдийн засгийн өсөлт удааширч алдагдал нь сүүлийн 30 жилд байгаагүй хэмжээнд хүрчээ.
Тухайлбал өнгөрсөн онд тус улсын нийт алдагдал 1.5 их наяд иеэн хүрсэн нь 1985 оноос сонсогдоогүй том тоо юм. Тус улсын эдийн засагийнө өсөлт таамаглаж байгаагаас ч буурч байгааг шинжээчид хэлж байна. 2013 оны арав, арваннэгдүгээр сард улсынхаа эдийн засгийн өсөлтийг 0.3 хувь байна гэж тэд төсөөлж байсан ч бодит хэрэг дээр ердөө 0.2 хувийн өсөлттэй гарсан билээ. Харин бүтэн жилийн хэмжээнд эдийн засаг нь 0.7 хувиар л өссөн юм.
Тус улсын Nikkei 225 индексийн үзүүлэлт 95 нэгжээр буурч, 0.6 хувиас илүү уналттай байгаа нь хөрөнгө оруулагчдад таагүй сэтгэгдэл төрүүлж буй юм. Ийм байдалд хүрэх болсон шалтгааныг шинжээчид олж харахдаа татварын орчинтой холбон тайлбарлаж байна. Энэ их алдагдал, удаан өсөлт өнгөрсөн оны дөрөвдүгээр сард татвар нэмэх шийдвэр гаргаснаас эхлэлтэй байгаа юм. Сүүлийн судалгаагаар өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд хэрэглэгчид өмнөхөөсөө 0.4 хувь илүү төлөх болсон нь тогтоогджээ.
Нэгдүгээр сард Японы худалдааны өртөг 71 хувиар буюу 2.79 триллион иеэнээр нэмэгдсэн болохыг албан ёсны тайлангаас харж болох юм. Энэ нь эцэстээ экспортыг бууруулж иеэнийн ам.доллартай харьцах ханшийг сулруулахад хүргэсэн байна. Гэсэн ч Ерөнхий сайд Шинзо Абэгийн хэлснээр тэр татварыг нэмж өрийг буруулах бодлогоо цаашид үргэлжлүүлэх бодолтой байгаа аж.