Голлох хэрэглээний барааны импортын 3 сарын гулсах дунджаар тооцсон жилийн өсөлт тайлант хугацааны эцэст – 7 хувьд хүрч буурсан байна. Цахилгаан барааны жилийн өсөлтийн хувьд 2012 оны дунд үеэс буурч байсан хэдий ч 2013 оны 8 дугаар сараас эхлэн өөрчлөлт багатай, тогтвортой байна.
Харин суудлын автомашины импортын өсөлт жилийн өсөлтийн түвшин 2013 оны 8 дугаар сараас эхлэн буурах хандлагатай байна. Ингэснээр нийт өргөн хэрэглээний импорт 2013 оны 8 дугаар сараас эхлэн буураад байна.