2014 оны эхний 2 сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 19.3 сая ам.долларыг алдагдалтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 93.7%-иар буюу 285.9 сая ам.доллараар буурчээ. Энэ нь экспорт 17.5%-иар өссөн, импорт 24.3%-иар буурсантай холбоотой аж.
Экспорт, импортын жилийн өсөлтийн зөрүүг 3 сарын шаталсан дунджаар (moving average) авч үзвэл сүүлийн жилүүдэд байнгын бууралттай гарсан байна. Дүрслэл 1-ээс харахад экспорт, импортын жилийн өсөлтийн хурд 2011 оны 10 дугаар сараас хойш буурсан хэвээр байгаа бөгөөд 2014 оны 1 дүгээр сараас эхлэн өсөөд байна.