2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 844.9 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 17238 зээлдэгчийн нийт 487.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ.
Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 927.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 16006 иргэнд 903.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.