Өнгөрсөн долоо хоногт хамгийн их өсөлттэй болон бууралттай байсан үнэт цаасны тухай мэдээллийг хүргэе. Хамгийн их өсөлттэй үнэт цаас “Би Ди Сек”, “Дархан хөвөн”, “Эрдэнэт хүнс” компанийн хувьцаа байжээ. Өөрөөр хэлбэл эдгээр компанийн нэгж хувьцааны ханш 15 хувиар өссөн байна. “Би Ди Сек” 2200 төгрөгөөс өсч 2530 төгрөг, “Дархан хөвөн” 10,000 төгрөгөөс өсч 11,500 төгрөг, “Эрдэнэт хүнс” 1107 төгрөгөөс өсч 1273 төгрөг тус, тус болжээ.
Харин хамгийн их бууралттай үнэт цаас “Арилжаа импекс” компанийнх байлаа. Тус үнэт цаас 680 төгрөгөөс 421 төгрөг болтол буурчээ. Энэ нь 259 төгрөгөөр буюу 38.09 хувиар буурсанг илтгэж байна.