“Валютын ханшийн өсөлт бизнест нөлөөлж буй байдал” хэлэлцүүлэг МҮХАҮТ-д боллоо. Өнгөрсөн оны зургадугаар сарын 22-ны өдрөөс энэ оны хоёрдугаар cap хүртэл ам.долларын ханш 1437-1747 төгрөг болж тасралтгүй өсчээ. Бизнес эрхлэгчид долларын ханшийн өсөлтөөс болж өчнөөн тэрбумын алдагдал хүлээж байгаа гэнэ. “Долларын өсөлт бизнес эрхлэгчдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, гэрээний үүргээ биелүүлэхзд урьдчилан тооцох боломжгүй хүнд нөхцөл байдлыг үүсгэж цаашлаад их хэмжээний алдагдалд оруулах, дампууруулах аюултай нөхцөл байдлыг үүсгээд байна. Энэ нөхцөл байдал нь Засгийн газар, Монгол банкны алдаатай бодлого, шууд буруутай үйлдлээс шалтгаалж бий болж байгаа боловч энэхүү нөхцөл байдлаа засаж залруулах, ханшийн өсөлтөөс бизнес нь хүнд байдалд ороод байгаа бизнес эрхлэгчдийг хамгаалах талаар ямар ч арга хэмжээ авахгүй өнөөг хүрлээ” гэж МҮХАҮТ-аас онцолж байна. Валютын ханшийн өсөлттэй холбогдуулж алдагдал хүлээсэн компаниуд МҮХАҮТ-д Хүнд нөхцөл байдлын гэрчилгээг гаргуулахаар олноороо хандаж байгаа юм байна. МҮХАҮТ-ын зүгээс бизнес эрхлэгчдийн өмнөөс Монгол банк, УИХ-д хандан мэдэгдэл гаргахаар болжээ. Тун удахгүй УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар валютын ханшаас болж хохирол амсаад буй бизнес эрхлэгчдэд тулгараад байгаа асуудлыг сонсох бололтой. Бизнес эрхлэгчдийн хувьд өдөр ирэх бүр өсч буй долларын ханшийг “захиргаадаж” буулгахгүй бол эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн байр суурь илэрхийлж байсан юм.
Т.Энхэлээ