Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар 48 компанийн 276,150 ширхэг үнэт цаас арилжигджээ. Нийт 383 хэлцэл хийгдэж 148,271,785 төгрөгийн гүйлгээ хийгджээ.
Топ-20 индекст гарсан өөрчлөлтийн тухайд бага зэргийн бууралттай гарчээ. Өмнөх долоо хоногийн арилжааны хаалтын дүн 16,774.09 төгрөг байсан бол өнгөрөгч долоо хоногийн хаалт 16,577.12 төгрөг болжээ. Энэ нь тус индекс 1.17 хувиар буурсан дүн юм.
Өнгөрсөн долоо хоногт “Гермес центр” үнэт цаас тоо ширхэгийн хувьд хамгийн олон арилжигджээ. 114,071 ширхэг арилжигдсан бөгөөд 17,110,650 төгрөгийн нийт гүйлгээ хийгдсэн байна. Харин хамгийн өндөр дүнтэй гүйлгээ хийгдсэн үнэт цаас “Шарын гол” компанийнх байлаа. Энэ хугацаанд нийт 25,677,250 төгрөгийн гүйлгээ хийгджээ