БНХАУ-ын ган үйлдвэрлэгч “Inner Mongolia Baotou Steel Union” компани манай улсад жилд таван сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гангийн үйлдвэр барихаар төлөвлөж, хэлэлцээ хийж байгаа талаар тус компанийн ерөнхий менежерийн орлогч Лю Жинюи мэдээллээ. Тэрээр “Монголын талтай хийж буй хэлэлцээр амжилттай үргэлжилж байгаа. Энэхүү гэрээг байгуулах нь аль аль талдаа ашигтай” хэмээн онцолсон байна.
Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Inner Mongolia Baotou Steel Union” компани уг гангийн үйлдвэрийг гурван жилийн хугацаанд, хоёр үе шаттайгаар барьж дуусгах гэнэ. Тодруулбал, эхний ээлжийг ашиглалтад оруулснаар жилд гурван сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бол цаашид энэ хэмжээг хоёр сая тонноор өсгөхөөр төлөвлөж буй аж.

Сэтгэгдэл (6)