Монгол Улсад үүсээд байгаа ам.долларын ханшийн өсөлт нь бизнес эрхлэгчдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж тэдгээрийг гэрээний үүргээ биелүүлэхэд урьдчилан тооцоолох боломжгүй хүнд нөхцөл байдлыг үүсгэж цаашлаад их хэмжээний алдагдалд оруулах, дампууруулах аюултай нөхцөл байдлыг үүсгээд байна хэмээн Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдэгдлээ. Энэхүү нөхцөл байдал нь валютын ханшийн өсөлттэй холбоотой аж.
Валютын ханшийн тус өсөлттэй холбогдуулан Хүнд нөхцөл байдлын гэрчилгээг гаргуулахаар Монголын Үндсэний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд компани, хувь хүмүүс маш их хандаж байгаа юм байна. Тиймээс бизнес эрхлэгчид валютын ханштай холбоотойгоор өөрийн компанид учирсан бодит хохирлын хэмжээ холбогдох материалын хамт МҮХАҮТ-т ирүүлж өнөөдөр 10.00 цагт МҮХАҮТ-ын 507 тоотод болох “ВАЛЮТЫН ХАНШИЙН ӨСӨЛТ БИЗНЕСТ НӨЛӨӨЛЖ БУЙ БАЙДАЛ” хэлэлцүүлэгт оролцон өөрсдийн санал бодлоо илэрхийлэн оролцохыг МҮХАҮТ-аас уриалж байна.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)