Монгол улсын гадаадаас татсан хөрөнгө оруулалт өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын эцэст гадаадад хийсэн хөрөнгө оруулалтаас өндөр гарчээ. Улсын гадаад хөрөнгө оруулалтын позиц 19.4 орчим ам.долларын сөрөг үлдэгдэлтэй байгаа нь жилийн өмнөхөөс 36 хувиар буюу 5.1 тэрбум ам.доллараар нэмэгдсэн дүн болж байна.
Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалтын богино позиц нэмэгдэхэд шууд хөрөнгө оруулалтын зээл 2.1 тэрбум ам.доллараар, бусад хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэг тэрбум ам.доллараар өсч, гадаад валютын улсын нөөц 1.9 тэрбум ам.доллараар буурсан нь нөлөөлжээ. Ерөнхийдөө дөрөвдүгээр улиралд Монгол Улсаас гадаадад хийсэн хөрөнгө оруулалт 2.3 тэрбум ам.доллараар буурч, гадаадаас Монголд хийгдсэн хөрөнгө оруулалт 14 хувиар буюу 2.8 орчим тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна.