"
Арилжаа импекс" компанийн хувьцаа өнөөдөр хамгийн их бууралттай үнэт цааснуудыг тэргүүллээ. Тус компанийн үнэт цаас өнөөдрийн арилжаагаар 14.66 хувиар буурчээ. Тус үнэт цаас 85 төгрөгөөр буурч 495 төгрөгөөр нэг бүр нь арилжигдахаар болжээ.
Түүнээс гадна их бууралттай үнэт цаасны жагсаалтад “Гутал” 12.7 хувь, “Ээрмэл” 5.66 хувь, “Шарын гол” 5.52 хувь, “Авто импекс” 5.04 хувиар тус, тус буурч бичигджээ.