Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “Би Ди Сек” компанийн хувьцаа хамгийн их өсөлттэй байжээ. Тус компанийн үнэт цаас 2200 төгрөгөөс 330 төгрөгөөр өсч 2530 төгрөг боллоо. Энэ нь өнөөдрийн хамгийн өндөр буюу 15 хувийн өсөлт байлаа.
Мөн өнөөдрийн өсөлттэй үнэт цаасны бүртгэлд “Монгол савхи” 7.84 хувь, “Талх чихэр” 2.88 хувь, “Говь” 1.13 хувь, Улсын их дэлгүүр 0.78 хувиар тус, тус өсч бичигджээ.