Өнөөдөр Монголын хөрөнгийн биржээр 25,902,298 төгрөгийн гүйлгээ хийгджээ. 99 хэлцэл хийгдэж 23 компанийн 54623 ширхэг үнэт цаас арилжсан байна. Энэ өдөр А самбарт 19 компанийн нийт 51,483 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 24,474,718.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол Б самбарт 4 компанийн нийт 3,140 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1,427,580.00 төгрөгийн гүйлгээ хийгджээ.
Топ-20 индекс өнөөдөр ахин бууралттай дүн үзүүллээ. Индексийн дүн өнөөдөр 16630.61 төгрөг болсон нь өмнөх өдрийхөөс 76.68 төгрөгөөр буюу 0.45 хувиар буурсан дүн юм.