Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” олон улсын хоёр банктай зээлийн гэрээ байгуулснаа зарлалаа. Тодруулбал банкуудын зүгээс нүүрсний экспортын өмнөх гэрээний дагуу 150 сая ам.долларыг зээлэхээр болсноос гадна тусгай нөхцөлтэйгөөр 50 сая ам.долларыг нэмж олгох юм байна. Харин “Mongolian Mining Corporation” энэхүү зээлийн хөрөнгийг 2012 оны гуравдугаар сарын 8-нд гаргасан үнэт цаасны эргэн төлөлтөд зарцуулахаар төлөвлөж буй ажээ. Харин тус зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь гэрээ байгуулснаас хойш 33 дахь сард буюу 2016 оны 12 дугаар сарын 1 байхаар тогтоожээ.
Сэтгэгдэл (2)