2014 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 38 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж, Монголбанк 1772.00 төгрөгийн хаалтын ханшаар 19.2 сая ам.доллар худалдав. Юанийн дуудлага худалдаагаар банкуудаас юань худалдан авах санал ирж, Монголбанк 289.52 төгрөгийн хаалтын ханшаар 18 сая юань худалдав.
2014 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 43.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп,5.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп, 10 сая юанийн своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк төгрөг болон юанийн своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 43.0 сая ам.доллар, 10 сая юань нийлүүлэв.