Монгол Улс 2014 оныг хэр хэмжээний өртэй угтсаныг Монголбанк танилцууллаа. 2013 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Засгийн газар 4,256,344 сая (4 их наяд 256 тэрбум 344 сая) ам.долларын гадаад өртэй байжээ. Энэ нь ердөө урт хугацаат зээл, өрийн бичгээс бүрдэж байна. Тухайлбал бонд буюу өрийн бичиг 2,090,391 сая ам.долларын, зээл 2,165,952 сая ам.долларын үлдэгдэлтэй байжээ.
Харин Төвбанкны тухайд 1,065,314 сая ам.долларын нийт өртэй байв. Тухайлбал 75,340 сая төгрөгийн Зээлжих тусгай эрх, 143 сая ам долларын зээлтэй. Мөн 989,831 сая ам.долларын бусад өглөг буюу даатгал, тэтгэвэр зэрэг зардлын үлдэгдэлтэй байсан аж.