Өнгөрөгч хоёрдугаар сард Монголын хөрөнгийн биржээр 78 компани үнэт цаасаа арилжжээ. Нийт арилжигдсан үнэт цаасны тоо ширхэг 930,699 хүрчээ. Энэ нь өмнөх сартай харьцуулахад 700 мянга гаруйгаар буурсан үзүүлэлт юм. Засгийн газрын болон Компанийн бонд арилжаагүй байна. Нийт хэлцэл 1489 хийгдэж нийт арилжааны үнийн дүн 3,549,182,736 төгрөг хүрсэн нь нэгдүгээр сарынхаас ойролцоогоор гурав дахин өссөнг илтгэж байна.
Дээрх үзүүлэлтийг дундажлавал нэг өдөрт 177,459,137 төгрөгийн гүйлгээ, 74 хэлцэл хийгдэж, 46,535 ширхэг хувьцаа арилжигдаж байжээ.
Топ-20 индекст гарсан өөрчлөлтийн тухайд хаалт 16,744.09 төгрөг байсан нь өмнөх сарынхаас 72 төгрөгөөр өссөн дүн юм. Сарын дундаж 16767.54 төгрөг байж энэ оны эхний сартай харьцуулахад 101 төгрөгөөр илүү байлаа. Хоёрдугаар сард Топ-20 индекс хамгийн их нь 17,153.80 төгрөг хүрсэн бол хамгийн бага нь 123.20 төгрөг байлаа.