Монголын хөрөнгийн биржид үнэт цаас нь бүртгэлтэй 249 компани байдаг аж. Үүнээс 21 нь 100 хувь төрийн өмчийн, 17 нь төрийн өмчийн оролцоотой, үлдсэн нь хувийн өмчийн компани юм. Харин өнгөрсөн сард нийт 78 компаний үнэт цаасаа биржээр арилжжээ.
Өнгөрсөн сард бүртгэлтэй үнэт цаасны тоо 4,744,736,333 ширхэг байсан нь нэгдүгээр сартай харьцуулахад 67 сая ширхэгээр өсчээ. Үүнээс 2,038,488,339 ширхэг нь төрийн өмч, 2,639247994 ширхэг нь олон нийтийн мэдэлд буй аж. Эдгээр үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 1.6 их наяд (1,661,276,931,635) төгрөг болж байна. Харин ам.долларт шилжүүлбэл 948,011,808 ам.доллар болох юм.