Монголын хамгийн том нүүрсний ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний уурхайн метан хийг ашиглах төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийг Солонгосын “Korea Gas Corporation” болон Монголын өрөмдлөгийн “Элгэн” компанитай хамтран хэрэгжүүлэх юм байна.
Өнгөрсөн сарын 24-нд “Эрдэнэс Тавантолгой”, “Элгэн”, “Korea Gas Corporation” хооронд Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд эрчим хүчний уламжлалт бус нөөц буюу нүүрсний давхаргын метан хийг судлах, түүнийг ашиглах технологийг нэвтрүүлэх юм байна.
“Korea Gas Corporation”-ийг Солонгосын Засгийн газар 1983 онд байгуулж байжээ. Дэлхийн хамгийн том байгалийн хий импортлогч компани юм. Солонгост 2700 км байгалийн хий дамжуулах хоолой эзэмшдэг бөгөөд 2012 онд 31.9 тэрбум долларын орлоготой ажиллаж байсан компани юм байна.
Сэтгэгдэл (2)