Монгол банк өнөөдөр ээлжит гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдан авах санал ирүүлж, Монголбанк 1749.90 төгрөгийн хаалтын ханшаар 5 сая ам.доллар худалдав. Юанийн дуудлага худалдаагаар банкуудаас 34 сая юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк оролцоогүй аж.
2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 12.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэлийн санал ирүүлсэн бөгөөд Монголбанк своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлжээ.