Өнөөдрийн арилжаагаар “Б” самбарт арилжигдсан “Алмаас” компанийн үнэт цаас хамгийн өндөр өсөлттэй байлаа. Өмнөх өдрйин арилжааны хаалт 1150 төгрөг байсан бол өнөөдөр энэ тоо 1320 төгрөг болж өөрчлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл тус хувьцааны нэг бүрийн үнэ 170 төгрөгөөр буюу 14.78 хувиар өссөн юм. Түүнчлэн өнөөдөрийн их өсөлттэй үнэт цааснууд “Монгол савхи” 9.09 хувь, “Хай Би Ойл” 6.25 хувь, Дархан нэхий 3.7 хувь, “Талх чихэр” 3.13 хувиар тус тус өсчээ.
Харин энэ өдрийн хамгийн их бууралттай үнэт цаас “А” самбарт арилжигдсан “Багануур” компанийн хувьцаа байв. Тус үнэт цаас өнөөдөр 293 төгрөгөөр буюу 6.83 хувиар буурсан аж. Ингэснээр тус үнэт цаасын нэг бүрийн үнэ 4293 төгрөгөөс буурч 4000 төгрөг болжээ. Мөн өнөөдрийн арилжаагаар их бууралттай үнэт цааснууд “Монголын цахилгаан холбоо” 2.58 хувь, “Таван толгой” 1.38 хувь, “Ремикон” 0.3 хувь, “Еврофё Азиа” 0.03 хувийн бууралттайгаар тус, тус бичигджээ