Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжааны товч мэдээг хүргэе. Өнөөдөр 21 компанийн 85,286 ширхэг үнэт цаас арилжигджээ. 52 хэлцэл хийгдэж 35,725,020 төгрөгийн нийт дүн бүхий гүйлгээ хийгдсэн байна. Энэ өдөр А самбарт 16 компанийн нийт 82,476 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 32,102,590 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол Б самбарт 5 компанийн нийт 2,810 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 3,622,430 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Топ-20 индекс өнөөдөр ахин бууралттай үр дүн үзүүллээ. Гэхдээ өмнөх өдрүүдийн арилжаатай харьцуулахад үл мэдэг буюу 0.06 хувийн бууралттай гарсан юм. Энэхүү өөрчлөлт нь өөрөөр хэлбэл 9.26 төгрөгөөр буурсан гэсэн үг. Өчигдрийн хаалтын ханш 16,321.47 төгрөг байсан. Харин өнөөдрийн хаалтын ханш 16,312.21 төгрөг байлаа.