Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлийн хөтөлбөрийн эхний үе шатыг 2013 онд батлан, хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Эхний үе шатны техникийн шинэчлэлийн үр дүнд Улаанбаатар төмөр замын нэвтрүүлэх техникийн хүчин чадал 70 гаруй хувиар нэмэгдэж, жилдээ 35 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой болох юм.
Энэ нөөц бололцоог хугацаа алдалгүй ашиглаж эхлэхийн тулд төмөр замаар тээвэрлэх зорилгоор өчигдөр Зам, тээврийн яам, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг хамтран Монгол, Орос, Хятад гурван улсын тээвэр зууч, ачаа илгээгч томоохон байгууллагуудыг оролцуулсан “Транзит Монгол” зөвлөгөөнийг “Уян тариф, Хатуу график. “Нэг цонх”-ны үйлчилгээ” сэдвийн дор зохион байгууллаа.