Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын Ази, номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал 2014 оны 3 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Хуралд Азийн хамгийн том далайд гарцгүй оронд 40 гаруй орны хүнс, хөдөө аж ахуйн яамдуудын сайд нар болон өндөр түвшний албан хаагчид, тивийн өлсгөлөнгө арилгах, хүнсний аюулгүй байдлыг хангах арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Тухайн бага хурлын төлөөлөгчид Ази, Номхон далайн бүсийн хүнс, хөдөө аж ахуйн өнөөгийн байдал болон Мянганы Хөгжлийн Зорилтод хүрэх зорилгын биелэлтийн үйл явц, мөн төдийгүй Өлсгөлөнг Тэглэх Уриалга, 2025 онд өлсгөлөнг бүр мөсөн арилгах НҮБ-ын компанит ажил зэрэг асуудлууд дээр гол анхаарлаа хандуулах болно. Мөн түүнчлэн оролцогчид малын бэлчээр, ойг нөхөн сэргээх, бүс нутагт өрхийн газар тариаланд тустай байх ногоон хөдөө аж ахуй туршлагыг дэлгэрүүлэх мөн Номхон далайн арлын орнуудын хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зэрэг арга замыг судлах болно.
Бага хурал нь дэлхийн хамгийн их хүн амтай бүс нутгийн хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлд тулгамдаж буй болон түүний цаашдын тогтвортой хөгжлийн асуудлаар хэд хэдэн чухал сэдвүүдийг авч хэлэлцэх юм.
Ази, Номхон далайн бүсэд 2015 он гэхэд өлсгөлөнгийн тал хувийг арилгах Мянганы Хөгжлийн Зорилт сайн хэрэгжиж байгаа хэдий ч тус бүсэд дэлхийн өлсгөлөн хүн амын 60 гаруй хувь амьдарсан хэвээр байна. Түүний дотор сая сая хүүхэд өлсөж байна. Ази тивийн хөгжсөн олон орны хүүхдүүдийн 30-35 хувь нь өсөлтгүй мөн бие мах боди, танин мэдэхүйн хөгжилд нь саад учруулж буй тэжээлийн дутагдалтай байдаг аж.