Монголбанк өчигдөр 1 долоо хоногтой Төв банкны үнэт цаас /ТБҮЦ/-ны ээлжит арилжааг зохион байгууллаа. Нийт 254 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжаалсан байна.
Ингэснээр 2014 оны 03-р сарын 03-ны байдлаар 1 долоо хоногтой Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 992.8 тэрбум төгрөг болж байгаа аж.