Энэ өдөр хөрөнгийн бирж дээр арилжигдсан үнэт цааснуудаас “Хялганат” компанийн үнэт цаас хамгийн их өсөлттэй нь байлаа. Тус компанийн үнэт цаасны нэг бүрийн үнэ 5750 төгрөг байснаас 860 өссөн байна. Энэ нь тус хувьцааны үнэ 14.96 төгрөгөөр өссөнийг илтгэж байгаа юм. Ингэснээр тус үнэт цаасны нэг бүрийн үнэ 6610 төгрөг болж байна.
Харин энэ өдрийн хамгийн их бууралттай хувьцаа “Арилжаа импекс” компанийнх байлаа. Тус хувьцаа нэг бүр нь 680 төгрөгөөс даруй 100 төгрөгөөр буурч 580 төгрөг болсон байна. Өөрөөр хэлбэл 14.71 хувиар буурсан үзүүлэлт юм.