Хөрөнгийн биржийн арилжаанд идэвхитэй арилжигдсан үнэт цаасыг хоёр ангилж үздэг. Эхнийх нь арилжигдсан тоо ширхэг юм. Энэ ангилалд “Гермес центр” үнэт цаас 30,931 ширхэг арилжигдсанаар тэргүүлж байна. Энэхүү арилжаагаар 4,639,650 төгрөгийн гүйлгээ хийгдсэн аж.
Өөр нэгэн ангилал нь тоо ширхэг бус гүйлгээний нийт дүнг чухалчилж үздэг. Энэ ангилалд ердөө 1190 ширхэг арилжигдсан ч 6,041,160 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээр “Таван толгой” компанийн үнэт цаас тэргүүлжээ.