Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжааны ерөнхий дүнг танилцуулбал өнөөдөр нийт 26 компанийн 46,429 ширхэг үнэт цаас арилжигджээ. 81 хэлцэл хийгдэж23,664,052 төгрөгийн гүйлгээ хийгдэсэн байна. Үүнээс энэ өдөр А самбарт 20 компанийн нийт 45,300 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 21,216,922.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол Б самбарт 6 компанийн нийт 1,129 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 2,447,130.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн ажээ.
Өнөөдрийн Топ-20 индексийн өөрчлөлтийн тухайд, мөн л уналттай байлаа. Өмнөх арилжааны хаалт 16,474.09 төгрөг байсан бол өнөөдрийн хаалтын ханш 16,321.47 төгрөг болж өөрчлөгдлөө. Энэ 152.62 төгрөгийн бууралт нь хувиар илэрхийлбэл 0.93 хувь болж байна.