Хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжааны дүнг харвал Ремикон компанийн хувьцаа хамгийн идэвхтэй буюу хамгийн олон тоогоор арилжигдсан байна. Тус үнэт цаас нь энэ хугацаанд 305,857 ширхэг арилжигдсан байна. Энэ арилжаагаар нийт 46,397,147 төгрөгийн гүйлгээ хийгдсэн аж. Тэгвэл долоо хоногийн хамгийн өндөр дүнтэй гүйлгээ хийгдсэн үнэт цаас “Баянгол зочид буудал” байлаа. Нийт 1,076,174,700 төгрөгийн гүйлгээ хийгджээ.
Харин өнгөрсөн долоо хоногт “Дархан хөвөн” компанийн хувьцаа хамгийн өндөр өсөлттэй байв. Тус хувьцааын хаалтын ханш 7000 төгрөгөөс 10000 төгрөг болж өссөн бөгөөд хувьд шилжүүлбэл 42,8 хувь болж байгаа юм. Тэгвэ хамгийн их бууралттай үнэт цаас нь “Би Ди Сек” компанийн хувьцаа байв. Тус хувьцаа 21.4 хувиар буюу 600 төгрөгөөр буурчээ ингэснээр тус хувьцааны ханш 2200 төгрөг болж байна.