Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт 50 компанийн үнэт цаас 462,111 ширхэг үнэт цаас арилжигджээ. 434 хэлцэл хийгдэж гүйлгээний нийт дүн 1,291,702,972.96 төгрөг хүрсэн байна.
Топ-20 индексийг долоон хоногийн арилжааны дүнгээр авч үзвэл 3.81 хувиар буюу 652.66 төгрөгөөр буурсан байна. Өмнөх долоо хоногийн хаалтын ханш 17,126.75 төгрөг байсан юм.