Өнөөдөр Монголын хөдөө аж ахуйн бирж дээр өнөөдөр угаасан цагаан өнгийн хонины үргэлж ноос болон ямааны цайвар болон бараан өнгийн завод ноос арилжжээ.
Ямааны завод ноос цайвар өнгөтэйг нь нэг бүрийг нь 173,848 төгрөгийн ханшаар 6249 богцыг зарж 1,094,200,000 төгрөгийн арилжаа хийгджээ. Харин бараан өнгийн завод ноос нэг бүрийг нь 163,224 төгрөгийн үнээр 5,010 богцыг нийт 817,750,000 төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Ингэснээр завод ноосны арилжаагаар нийт 1,911,950,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Хонины үргэлж ноос нэг бүрийг нь 220 мянган төгрөгийн үнээр 1590 богцыг арилжжээ. Ингэснээр нийт арилжааны дүн 349,800,000 төгрөг болсон байна. Харин өнөөдрийн арилжааны нийт гүйлгээ 2,261,750,000 төгрөг болжээ.