Олон улсын санхүүгийн үнэлгээний “S&P” агентлаг уул уурхайн олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч “Rio Tinto” компанийн зээлжих зэрэглэлийн хэтийн төлвийг сөргөөр үнэлж байснаа тогтвортой болгон өөрчилжээ. Ийнхүү тус агентлаг зээлжих зэрэглэлээ өөрчилсөн нь “Rio Tinto”-ийн 2013 оны санхүүгийн тайлан эерэг үзүүлэлттэй гарсантай холбоотой ажээ.
Тус компанийн хувьд өнгөрсөн оны ашиг нь 2012 оныхоос 10 хувиар өсч 10.2 тэрбум ам.долларт хүрсэн юм. Харин цэвэр ашгийн хэмжээ нь 3.7 тэрбум ам.доллар болсон талаар “Rio Tinto” компани санхүүгийн тайландаа дурдаж байжээ. Үүнтэй холбоотойгоор цаашид тус компанийн өр төлбөр нэмэгдэх магадлал багасч байгаа гэж “S&P” агентлаг дүгнэсэн байна.