"Мерекс" (MSE:MRX) ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2014 оны 3-р сарын 10-ны өдөр явуулахаар төлөвлөж байсан боловч олон нийтэд анхдагч зах зээлийн арилжаанд оролцох боломжийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдыг илүү ихээр татан оролцуулах зорилгоор захиалга авах хугацааг 3-р сарын 3-наас 24-ний өдрийг хүртэл сунгаж, 24-ний өдөр нийлүүлэлт хийхээр болсныг мэдэгдье. Тиймээс харилцагчид, хөрөнгө оруулагчдад дараах мэдээллийг хүргэж байна. Үүнд:
1. MRX хувьцаа худалдаж авах захиалгыг 2014 оны 3-р сарын 3-наас 21-ний хооронд бүх брокер дилерийн компаниар дамжуулан авна.
2. Хувьцааг 2014 оны 3-р сарын 24-ний өдөр нийлүүлнэ.
3. Хувьцааны мөнгийг ҮЦТТТХТ дэх өөрийн нэрийн дансанд захиалга өгөхөөсөө өмнө урьдчилан байршуулна.
4. Та гадаадаас мөнгө байршуулах бол ҮЦТТТХТ-ийн Төрийн банкин дах 34130006580 дансанд, дотоодоос дансаа цэнэглэх бол ҮЦТТТХТ дэх 12 оронтой дансанд хийнэ. Мөнгө байршуулах дансны дугаараа өөрийн үйлчлүүлдэг брокер дилерийн компаниас лавлана уу.