Дэлхийн зах зээл дээр юаны ханш огцом унасан байна. Энэ нь Хятадын мөнгөн тэмдэгт түүхэндээ байгаагүй доод түвшиндээ хүрсэн үзүүлэлт юм. Тодруулбал, арилжааны явцад ам.доллартай харьцах юанийн ханш нь 0.8 хувиар буурсан спот ханш хоорондын зөрүү 0.13 хувьтай болжээ.
Энэ нь 1994 онд Хятад улс албан ёсоор валютын ханшийн түвшинг тогтоосноос хойших хамгийн том уналт болж тэмдэглэгдсэн байна. Хятадын бодлого тодорхойлогчдын зүгээс валютын ханшид оролцох төрийн нөлөөллийг бууруулах замаар юанийг олон улсын худалдаа, санхүүгийн системд илүүтэйгээр нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Энэ хүрээндээ Хятадын Төв банк юанийн хөрвөх чадварыг сайжруулахаар төлөвлөж эхэлжээ. Харин шинжээчдийн зүгээс ирэх зургадугаар сарын сүүлч гэхэд Хятадын Төв банк юанийн өдөр тутмын харьцах ханш болон спот ханш хоорондын зөрүүний боломжит дээд хязгаарыг хоёр хувь хүртэл нэмэгдүүлнэ гэсэн таамгийг дэвшүүлсэн байна.
Сэтгэгдэл (2)