Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр "Энержи Ресурс"-ын хувьцаа 20 хувиар өслөө. Энэ нь ойрын жилүүдэд гараагүй эерэг үзэгдэл юм. "Энержи
Ресурс"-ын хувьд Чалкотой байгуулсан гэрээ болон төмөр замын царигийн
асуудлаас болж хүндхэн байдалд ороод байсан. Харин сүүлийн үед нэр хүнд
нь сэргэж эхэлсэн нь үүнээс харагдаж байна.
Манай үндэсний
компани болох "Энержи Ресурс"-ын хувьцаа ингэж өссөн нь хэд, хэдэн
зүйлтэй холбоотой хэмээн эдийн засагчид үзэж байна.
Тодруулбал,
дэлхийн нөлөө бүхий Wellington management компани Энержи Ресурсын
эзэмшилээ 5.1% болгож өсгөсөн аж. Мөн хаврын чуулганаар хэлэлцэгдэх
төмөр замын царигийн асуудал эхний түвшинд шийдэгдсэн зэргээс шалтгаалж
"Энержи ресурс"-ын хувьцаа ийнхүү өсчээ.
Ер нь зөвхөн "Энержи
ресурс" бус манай бусад компаниудын хувьцаа ч дэлхийн зах зээл дээр өсч
байгаа сайхан мэдээ байна. Энэ нь хөрөнгө оруулагчдыг татсан эерэг
мэдээлэл хэмээн бизнес эрхлэгчид ярьж байна. Тэгэхээр тус компани маргаашнаас эхлэн сул зогсолтыг
зогсоох байх гэсэн таамаглал олны дунд байна.
Т.Энхэлээ