2014 оны 2-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6700 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7790 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.1 хувиар буюу 5 төгрөгөөр өсч, харин үхрийн цул мах тогтвортой байлаа.
Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.3 хувиар буюу 20 төгрөг, хонины цул мах 0.3 хувиар буюу 25 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Баянзүрх”, “Макс” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6400 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.