Өнөөдрийн хамгийн их өсөлттэй үнэт цаас “Сэлэнгэ Дулаанхаан” компанийн хувьцаа байлаа. Өмнөх өдрийн арилжаагаар 351.73 төгрөгөөр арилжигдаж байсан тус компанийн хувьцаа өнөөдөр 404.48 төгрөг болж өөрчлөгдөв. Энэ 53 төгрөгийн өсөлтийг хувиар илэрхийлбэл 15 хувь болж байна. Мөн өнөөдөр “Улсын их дэлгүүр” 13.73 хувь, “Дархан хөвөн” 8.7 хувь, “АПУ” 4.92 хувь, “Гутал” 2.52 хувийн өсөлттэй байлаа.
Харин хамгийн их бууралттай үнэт цаас “Могойн гол” ХК-ийн хувьцаа байв. Тус компанийн хувьцаа 3040 төгрөгөөр буурч 17,260 төгрөг болсон байна. Энэ нь нэгж үнэт цаасны ханш 14.98 хувиар буурсанг илтгэж байгаа юм. Түүнчлэн “Дархан хүнс” 14.9 хувь, “Сор” 12.28 хувь, “Шарын гол” 9.83 хувь, Таван толгой 5.18 хувийн бууралттай байлаа.