Өнөөдөр хөрөнгийн зах дээр идэвхтэй буюу хамгийн олон тоогоор арилжигдсан үнэт цаасны жагсаалтыг “Улсын их дэлгүүр” тэргүүллээ. Тус компанийн хувьцаа 52,779 ширхэг арилжигдсан байна. Энэ арилжааны үр дүнд 30,597,320 төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь мөн өнөөдрийн хамгийн өндөр дүнтэй гүйлгээ хийгдсэн үнэт цаас болж байна.
Үүнээс гадна “Ремикон” хувьцаа мөн идэвхтэй арилжигдсан байна. Арилжигдсан тоо ширхэгийн хувьд 40,744 ширхэг арилжигдаж олон тоогоор арилжигдсан үнэт цаасны жагсаалтын хоёрдугаарт, 6,113,600 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээр өндөр гүйлгээтэй үнэт цаасны хоёрдугаарт бичигдэх үзүүлэлт байлаа.