Монголын хөрөнгийн бирж дээр өнөөдөр 24 компанийн 101,565 ширхэг хувьцаа арилжигдаж 64,064,565 төгрөгийн гүйлгээ хийгджээ. 128 хэлцэл хийгдсэн байна. Энэ өдөр А самбарт 17 компанийн нийт 99,459 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 62,807,217 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол Б самбарт 7 компанийн нийт 2,106 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 3,257,348 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Топ-20 индекст гарсан өөрчлөлтийн тухайд өнөөдөр ахин уналттай байлаа. Энэ долоо хоногт дөрөв дэх өдрөө уналттай дүн үзүүлж байгаа юм. Өнөөдрийн хувьд 0.34 хувиар буурсан байна. Өчигдрийн арилжааны төгсгөлд Топ-20 индексийн дүн 16,531.44 төгрөг байсан бол өнөөдөр даруй 55.44 төгрөгөөр буурчээ. Ингэснээр тус индексийн дүн 16,476 төгрөг болж байна.